Razor 1911 гэж хэн бэ? - 1 September 2010 - Sakwarez.com - Mongolian Warez Site!
Эхлэл | Mp3 Булан | Онлайн кино | Баннер тавих
RSS Ашиглан үзэх
Баннер тавих
Сайтын эхлэл
Эхлэл Холбоо барих RSS Мэдээ үзэх Дуртайдаа нэмэх
  • Ракламын орон зай



    Санал асуулга

    Шилдэг тоглоом үйлдвэрлэгч компани аль нь вэ?

    Рекомендуем



    • Yeti англи хэлний сургалтын төв ярианы дадлагын ангидаа элсэлт авч байна. Хүний тоо хязгаартай. Төлбөр маш хямд!
      Утас: 91913719, 70113719



      iPhone 3s 32GB 350.000 төг, Мөн iPhone 4 32 GB 520.000 төг зарна.
      Утас 99049531

    Наши друзья


  • Нэмсэн: Admin^Sak Хэзээ: 2012-02-11 Уншсан: 931

    Razor 1911 гэж хэн бэ?



    Тиймээ Razor гэдэг бол сахлын хутга, татуурга гэсэн үг. Харин gamer-үүдийн хувьд энэ нэр томъёо огт өөрөөр төсөөлөгдөх нь лавтай...Razor бол дан ганц хүн бишээ. Razor хэмээх энэ нэрийн ард бүхэл бүтэн баг ажилладаг юм. Өөрөөр хэлбэл тэднийг кибер ертөнц дэх далайн дээрэмчид, Робин Гуд хэмээн нэрлэж болно.

    Харъяалал: Норвеги
    Үүсгэн байгуулагдсан: 1985 он
    Үүсгэн байгуулагчид: Doctor No
    Insane TTM
    Sector9
    Ангилал: warez/demo
    Веб сайт: http://www.razor1911.com

    Түүх:

    1985 оны 10-р сарын нэгэн бороотой үдэш Норвегийн хэсэг залуус хүсэл сонирхлоороо нэгдэн өөрсдийн гэсэн багийг үүсгэжээ. Тэдний гол зорилго нь гэвэл тухайн үед гарч байсан 8 битийн Commodore 64-д зориулан сүүлийн үед гарч байгаа програм хангамжуудын хамгаалалтыг эвдэхэд оршиж байлаа. Учир нь зохиогчдын эрхээр хамгаалагдаж, тусгай код, сериалаар тусгаарлагдсан програм хангамжууд их үнэтэй байсан тул тэдгээрийг хэрэглэх боломжгүй бусад жирийн хэрэглэгч нарт хүргэхийг тэд зорьжээ. Өөрөөр хэлбэл тэд кибер ертөнцийн Робин Гүд болсон юм. Чухамхүү эдгээр cracker-уудын ачаар л бид өнөөдөр янз бүрийн програм хангамжууд болон сүүлийн үеийн тоглоомнууд тоглож байгаа билээ. Бүр хэдэн мянган долларын үнэтэй програмыг бид зүгээр л 1000 төгрөгөөр бичүүлээд л эсвэл нэтээс татаад л хэрэглэж байгаашүүдээ. Тиймээс эдгээр хүмүүст бид үргэлж талархаж явах ёстой юм. Нөгөөтэйгүүр тэдгээр програмуудыг зохиож байгаа хүмүүсийн хувьд hacker, cracker-ууд бол ёстой л шүдний өвчин гэсэн үг. Зиа гол сэдэврүүгээ эргэн оръё. Удалгүй тэд нэрээ Razor 2992 болгож, дараа нь Razor 1911 болгон өөрчилжээ. 1911 нь 16-тын тооллын системд 777 болж байгаа юм. 777 гэдэг бол 16-тын системд 666-ын эсрэг тоо болж байна. Нэг ёсондоо cracker-ууд бол кибер далайд хөвж буй далайн дээрэмчид юм. Тийм ч учраас  7 тэнгисээс санаа авч 777 тоог сонгожээ. Нэрний хувьд ийм байнадаа.

    1987-1988 тэд Commodore-с салж шинээр гарч ирсэн Amiga-руу оржээ. Дараа нь тэндээсээ IBM-ийн компьютерүүдруу халдах болсон байна, яг л хачиг шиг хэхэ. Ингээд тэр үед гарч эхэлсэн Diskette-үүдийн хамгаалалтыг эвдэх болжээ. Ингэж явсаар 90-ээд оны эхэнд өөр олон хүчирхэг өрсөлдөгчидтэй таарчээ. Жишээлбэл: Tristar&Red Sector inc. (TRSi), Pirates with Attitude (PWA), The Dream Team (TDT) болон Fairlight (FLT), 1994 онд Prestige, 95 онд Hybrid (HBD) гээд л. Нэгэнт хүч нь суларсан тул Razor шинэ залуусаар цусаа сэлбэсэн байна. Тухайлбал Renegade Chemist, The WiTcH KiNG, Butcher, SwiTch, Marauder, болон Randall Flagg зэрэг.

    1995 онд CD-Rom гарч ирснээр зах зээлээс Diskette шахагдаж эхэлсэн тул Razor-ийнхан CD-руу оржээ. Ингээд 1996 оныг тэд бүхэлд мэдэлдээ авсан бөгөөд TSR, Pharaoh, Fatal Error, Third Son, Hot Tuna, Beowulf, Pitbull, Bunter, Manhunter, Vitas, болон The Punisher зэрэг олон олон чадварлаг залуусыг өөртөө нэгтгэж гэнэ. Удалгүй compact disk-ний ISO стандарт гарч ирсэн бөгөөд хамгаалалт нь үнэхээр сайн байлаа. Razor-ын тэргүүлэх гишүүдийн нэг The Punisher үүнийг эвдэх гэж удаан оролдсоны эцэст хамгаалалтыг эвдэж чадаагүй гэдэг. Харин удалгүй Pitbull гэх Razor-ын өөр нэгэн гишүүн ISO-н хамгаалалтыг эвдсэн байна. Нэгэнт хамгаалалтыг эвдэх аргыг олсон тул олон олон програм хангамжууд болон дуу, видеонуудыг ёстой л нэг ар араас нь дэлхий нийтэд үнэгүй цацаж байлаа. Сүүлд тэд техник технологийг даган өдрөөс өдөрт өргөжин тэлж буй тоглоомын ертөнцрүү татагдан орсон юм.

    Мэдээжийн хэрэг тэдний үйл ажиллагаа далд өрнөдөг байсан нь ойлгомжтой. Харин 2001 онд FBI-аас Razor тэргүүтэй cracker-уудыг барих "Operation Buccaneer" ажиллагааг явуулж дэлхийн өнцөг булан бүрээс 60 сэжигтнийг барьсан бөгөөд тэдний 2 нь болох Shane E. Pitman мөн Sean Michael Breen нар нь баригдаж шоронд сууж, маш их хэмжээний өрөнд унасан юм.

    Энэ баривчилгааны дараа тэд хэсэгхэн хугацаанд чимээгүй байсан ч 6 сарын дараа Atari-ийн Warlords 3D тоглоомыг нээлтээ хийхээс нь бараг сарын өмнө нетэд цацсан байна. Ингээд тоглоомуудыг ар араас нь эхлээд л эвдэж эхэлсэн байна. 2004 онд FBI-ийн кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Operation FastLink ажиллагааг явуулсан ч Razor-ын нэг ч гишүүн баригдаагүй байна. Энэ мөчөөс эхлээд л тоглоомын ертөнцөд Razor гэх нэр томъёо өөрийн гэсэн байр суурийг эзэлсээр л байна.

    Томоохон Хэргүүд:

    1996 оны 7 сарын 23-нд Quake тоглоомыг гарсных нь маргааш Razor 1911-ийнхан хамгаалалтыг нь эвдэж нийтэд түгээсэн байна

    2006 оны 10 сарын 14-нд Battlefield 2142-ыг нээлтээ хийхээс нь 4 хоногийн өмнө эвдсэн байна.

    2007 онд ShadowRun гэх зөвхөн Vista-д зориулсан тоглоомыг эвдэж XP дээр crack-лаж чадсан гэнэ. Сүүлийн үеийн зарим тоглоомуудыг ашиглан шинэ  үйлдлийн систем болох Vista-аа борлуулах гэсэн Microsoft-ийн оролдлогууд удаа дараа тасалсан байна.

    2007 оны 11 сарын 11нд Crysis-г нээлтээ хийхээс нь 5 хоногийн өмнө эвдсэн байна

    2008 оны 12 сарын 7нд GTAIV-г гарснаас нь хойш 5 хоногийн дараа эвдсэн байна. Бүр 1.0.2.0 patch-д нь хүртэл тохируулж crack хийж чаджээ. Энэ ондоо багтааж тэд SecuRom хамгаалалтыг эвдэж чадсан байна

    2009 оны 5 сарын 28-нд  The Sims 3-ыг нээлтээ хийхээс нь бүр 14 хоногийн өмнө эвдэж нийтэд цацсан аж. Sims 3-ийн эхний энэ хувилбар алдаатай байсан бөгөөд түүнийг нь хүртэл зассан байна

    2009 оны 11 сарын 10-нд Call of Duty Modern Warfare 2-г ажилладаг crack-ын хамт нийтэд цацсан байна. Гэхдээ тэдэнд Steam тоглоомууд дээр ажиллах туршлага сул байлаа. Харин ганцхан цагийн дараа SKiDROW non-steam  хувилбарыг цацсан гэдэг.

    2009 оны 11 сарын 20-нд Left 4 Dead 2-ыг эвдсэн байна

    2010 оны 1 сарын 21-нд Mass Effect 2-ыг нээлтээ хийхээс нь 5 хоногийн өмнө

    2010 оны 2 сарын 8-нд Bioshock 2-ыг албан ёсны нээлтээ хийхээс өмнөх өдөр

    2010 оны 2 сарын 16-нд Aliens vs Predator-г нээлтээ хийхээс 3 хоногийн өмнө

    2010 оны 2 сарын 23-нд Napoleon total War-г нээлтээ хийхээс мөн 3 өдрийн өмнө

    2010 оны 3 сарын 2-нд Supreme Commander 2-г нээлтээ хийсэн өдөр нь

    2010 оны 3 сарын 11нд Warhammer 40000 Dawn Of War II Chaos Rising-г гарсны дараах өдөр нь тус тус эвдэж чадсан байна

    2010 оны 4 сарын 27нд The Settlers 7-г Ubisoft-ийн интернет холболт шаарддаг DRM технологитой нь хамт эвдсэн байна.

    Эх сурвалж: Gamez.mn

    Та бүртгэлгүй байна. Та бүртгүүлж байж илүү давуу эрх эдлэх болно!


    Нэр: c_jay

    Hey sakaa naadahiig chini KHUSLEN bichsen bolhoor Khuslen ged nemcheerei


    Нэр: n0th1ng_pRo

    Уншаагүйээ. Уншаагүй бол уншаагүй гэж бичнэ :P


    Нэр: mourning_light

    үнэхээр гоё мэдээлэл бна админ сакдаа баярлалаа бас Razor1911-д бүүр баярлалаа :d


    Нэр: Silence_mgl

    nugel buyan 2 ni tentsej yvaa l humuus! tehdee buyan ni davj bga bhaa... razor 1911 iinhenii tuluu zalbirj yvii tsaashdaa olon game crack dag!


    Нэр: Eralach

    ene hed bol bidnii huvid sn zaluus harin tom tom game-n companyudin huvid johon muu l bh


    Нэр: Stupefy

    perogiin zuv prof


    Нэр: PEr0

    HeHe... Mongo muutai mani heded bol ed nar Burhan gesen ug angel


    Нэр: batuk_44

    iim bdag gej medhees iim ihiig medeeguim bna xexe


    Нэр: ryo

    ednarch sain evddegshuuu haha talrhaj yovdog lol

Наверх

Реклама

Сурталчилгаа тавих
Create a website for free -->