Африкийн цомд Алжирын багт шигшээ нь хожигдсон Саломон Калу, Дидье Дрогба хоёр клубдээ эргэн ирлээ.
Дэлхий дахинд бололцоотой бүх гайхамшгийг үзүүлж байгаа сонирхолтой
тэмцээнд Алжирууд нэмэлт цаг дээр гоол хийж, сүүлийн 30 минутыг
гайхалтайгаар өнгөрөөж, 3:2-оор хожлоо.
Кабиндад Калу оноог нээсэн, харин Дрогба пенальти заахыг шүүхээс
шаардсан, гэвч дараа нь Карим Матмур завсарлагааны өмнө оноог тэнцүүлж,
сэлгээнээс гарсан Кадер Кейтагийн гоол хожсон мэт санагдсан ч, 89 дэхь
минутанд Мажид Бугерра толгойгоороо гоол хийлээ.
Нэмэлт цагт
сэлгээнээс гарсан Амеур Буазза сүүлийн гоолыг хийсэн. Гэвч
Кот-д’Ивуарын баг Коло Турегийн нэмэлт цагт хийсэн гоол тооцогдоогүй
болон Дрогбагийн найдаж байсан пенальтийг давж заалдаж байна.
Ивуарууд маш сайн эхэлж 4 дэхь минутанд Калу гоол хийсэн. Хурдан гоолууд энэ жилийн Африкийн цомын онцлох зүйл болоод байна.
”Челси”-н тоглогч төв рүү бөмбөгийг Яя Туред өгсөн. Турегийн цохилт
хамгаалагч Мажид Бугерраг ( нэг удаа тэр Тернбуллтай "Крю Александрад”
хамт тоглож байв) онон ойж Калугийн хөлд дахин ирсэнийг Калу зүүнээрээ
цохин гоол оруулсан. Хамгаалалт шүүгчийг харж офсайд болно гэж найдаж
байх хооронд Калу тэмцээний анхны гоолыг хийсэн.
15 дахь минутанд
Дрогба пенальти авах ёстой байсан. Тэр Жервиньогийн дамжуулалтыг огтлон
ухасхийсэн ч, торгуулийн бүсэд аль хэдийн шар карт авсан байсан
Бугеррад түлхүүлсэн. Хамгаалагч бөмбөгөнд хүрээгүй, довтлогчийг түлхсэн
нь ил байсан ч, шүүгч тавын шугам заасан.
1-р үед Алжирууд ганц
удаа л боломж гаргаж түүнийг нь Матмур шүүрэн авч, Чейка Тиотег тойрон
гарч , "заанууд”-н хаалгач Бубакара Барриг ажилгүй үлдээн, торгуулийг
бүсийн гаднаас цохьсон. Энэ цохилт гялалзсан цохилт болсон ба тэрхүү
мөчид тэмцээний шилдэг гоолоор нэрлэх бүрэн боломжтой юм.
2-р
үеийн эхэнд Калу өрсөлдөгчөө бөмбөгийг булангийн цохилт болгуулахыг
хүчилсэн. Тэр өрсөлдөгчийн хамгаалалтыг зүүн жигүүрээс байнга
сандаргааж байв.
Жервиньо 55 дахь минутанд 24 настай тоглогчоос
дамжуулалт авсан ч, түүний толгойн цохилт өрсөлдөгчийн хаалганд аюул
учруулахаасаа өмнө таслагдсан. Дараа нь тэр торгуулийн шугамнаас
хаалганы дээгүүр цохьсон.
Талбайн нөгөө захад Алжирууд жинхэнэ
аюул үүсгэж байв. Матмур хамгаалагчдыг зовоож, харин Язид Мансури 10
метрээс хаалганы дээгүүр цохьсон.
Дрогба талбай дээр нэг их
онцгой байгаагүй бөгөөд 31 настай тоглогч гэмтэл авсан мэт санагдаж
байв. Калу холын рүү дамжуулалт хийсэн ч, Английн Премьер лигт 14 гоол
энэ улиралд хийгээд байгаа Дрогба зохих ёсоор нь гүйцэтгэж чадсангүй.
Матмур хаалгач Барритай нүүр тулахад Алжирууд 67
дахь минутанд илүүрхэх боломж байсан ч, хаалгач агуу сейв хийж
илүүрхлээ хадгалсан.
Нэмэлт цаг өгөх магадлал тоглолтын сүүлийн 15 минутанд 100 хувьтай
болсон. Алжирууд илэрхий прессинг хийж байсан ч үр дүн гарахгүй байв.
Яя Туре хажуугаар цохиж, дараа нь Ивуарын дасгалжуулагч Валид Халилхожич Калуг суулгаж, 82 дахь минутанд Кадер Кейтийг гаргав.
Сэлгээний нөлөө маш хурдан гарсан ба тэр хэд хэдэн дайралтаас бултаж,
Жервиньог хаалга руу хамгаалалтыг огтолсон дамжуулалтаар гаргасан. Гэвч
залуу довтлогч сэтгэл зүйгээ чухал мөчид удирдаж чадалгүй хөндлөвчөөс
хамаагүй дээгүүр цохьсон. 89 дэхь минутанд Кейта хоёр дайралтаас бултан
30 метрээс маш гайхалтай цохьсон бөмбөг нь хөндлөвч онж хаалганд орсон.
Матмурын гоолоор тогтсон тэнцээг байхгүй болгож, Ивуарыг хагас финал
руу оруулав.
Гэвч Алжир тоглоггч Бугерра үүнтэй санал нэгдэхийг хүссэнгүй.
91 дэхь минутанд "Портсмут”-н тоглогч Надир Бельхаж түүнд дамжуулалт
өгөхөд тэр урагшаа гараад түүнийг холын штанг дээр хэн ч барихгүй
байгааг ажиглаад, ямар ч алдаагүйгээр зүүн булан руу цохьсон.
Хариугаа авсны дараа Алжирууд нэмэлт цагийг урам зоригтой эхэлсэн ба
сэлгээнээс гарсан Амер Буазза (хуучин "Фулхэм”-д тоглож байсан ба одоо
"Блэкпул”-н тоглогч) талбайд гарангуутаа холын штанг дээр орон зайг
олж, Карим Зианын өгсөн дамжуулалтыг толгойгоороо гоол болгосон.
Хариуд нь Дрогба шууд Фаузи Чауши руу торгуулийн цохилт хийсэн ч, хаалгач маш сайн сейв хийсэн.
2 дахь сейвийн үеэр Чауши гэмтэл авч эмч түүнийг үзэхийг шаардав.
Алжируудад дахин боломжууд гарсан ч Буазза, Матмур, Хассан , Геззаль нар гоол хийж чадаагүй.
Дрогбад дахин хагас боломж гарсан. Торгуулийн бүс рүү дамжуулсан
дамжуулалт түүний хөлд очсон ч өрсөлдөгчийн илүү тоотой тоглогч нар
түүнд довтолгоог хийх боломж өгсөнгүй. Чаушийн бие онцгүй болж
эмнэлгийн нэмэлт тусламж шаардагдсан, харин Алжируудад сэлгээ үлдээгүй
байв.
Нэмэлт цагийн 4 дэхь минутанд "Ман Сити”-н хамгаалагч Коло Туре гоол хийсэн ч, офсайдаас болоод тооцсонгүй.
Энэ бол сүүлийн боломж байсан, сүүлийн хэдэн минутыг Алжирууд бөмбөг
өнхрүүлэн нөхцөөв. Одоо Дрогба Калу хоёр төлөвлөж байсан хугацаанаасаа
өмнө "Бриж”-д буцан ирлээ. "Челси”-г төлөөлөн Африкийн цомд цорын ганц
тоглогч Жон Оби Микел үлдлээ.