
Дэлхийн хамгийн өндөрт тооцогддог байсан Тайваны Тайпей 101 хэмээх 508
метр барилга 800 метр өндөр Бурж Дубай хэмээх нүсэр байгууламжид байраа
тавьж өглөө.
"Бурж Дубай" нүсэр байгууламжийг Даваа гаригт албан ёсоор нээсэн тухай мэдээллийн агентлагууд мэдэгдэж байна.
БУРЖ ДУБАЙ ТООГООР
95: Оройг нь олж харж болох км зай
504: Төв лифтийн өндөр метрээр
57: Нийт лифтийн тоо
49: Оффисын давхарын тоо
1,044: Орон сууцнуудын тоо
900: Усан оргилуурын өндөр фийтээр. Дэлхийн хамгийн өндөр усан оргилуур.
28,261: Гадна талыг бүрхсэн шилэн хавтангийн тоо.
Энэ барилга нь "Empire State Building"-ээс хоёр дахин өндөр ба
гадна талыг нь бүрсэн 26,000 шилэн хавтан нь үд дундын цөлийн наранд
гялалзан харагдаж 95 км алсаас ч түүний оройг харж болох юм гэнэ.
800 метр өндөртэй 160 давхар байшинг 2004 онд барьж эхэлсэн билээ.
Шинэ байшинд секундэд 18 метр хурдалдаг дээд зэргийн хурдтай 57 лифт
ажиллана.
Эмиратын төр засгийнхан энэ аврага байшинг нээснээр, дэлхийн эдийн
засгийн тэргүүлэгч төв гэсэн Дубай хотын өнгө төрхийг бэхжүүлэхийг
хүсэж байна.
11-р сарын сүүлчээр Dubai World улсын сан, зээлдүүлэгчдээс,
зээлийн хүү төлөх хугацааг хагас жилээр хойшлуулахыг хүссэн бөгөөд энэ
нь дэлхийн хөрөнгийн биржүүдэд үймээн үүсгэж, хямралын 2 дах үеийг
эхлүүлэх дөхсөн билээ.
Эмаарын захирал
Мохаммед Али Аббар
"Бид барилгаа барьж байхдаа аянганд хоёронтоо цохиулж, өнгөрсөн
жилийн Иранаас ирсэн том газар хөдлөлтөд өртөж, бүх төрлийн салхи
шуургыг үзэж өнгөрүүлсэн. Үр дүн нь маш сайн байсан ба үүнийг барихад
тусалсан сайн шилдэг дизайнерууд болон мэргэжилтнүүддээ мэхийн ёсолж
байна" гэж Эмаарын захирал Мохаммед Али Аббар хэлжээ.
Доорхи зурагт дэлхийн архитекторын агуу бүтээлүүд болох хамгийн өндөр барилгуудыг харьцуулан харуулжээ.
Дубай бол бүх зүйл нь том, тод томруун байх ёстой агуу зүйлсийн
хот. Гэхдээ бусад хамгийн өндөр барилгуудын адил Бурж Дубай нь хөгжлийн
жилүүдэд төлөвлөгдөж баригдаж эхэлсэн ба эдийн засгийн хүндхэн нөхцөлд
баригдаж дууслаа. "Empire State Building" 1930 оны Их Хямралын үед
баригдаж дууссан. Мөн Малайзын Петронас цамхаг 1990 оны Азийн эдийн
засгийн хямралын үед ашиглалтад орж байсан байх юм.
"Өнөөдрийн байдлаар бид барилгын 90% ийг зарсан нь захиалгын 90%
нь юм" гэж тэр хэллээ. "Бид 10-аас илүү хувийг буцааж авч байгаа нь
азтай хэрэг. Бид анхандаа үүнтэй тэнцүү байвал бид өөрсөдийгөө азтайд
тооцно гэж бодож байсан юм. Яагаад гэвэл бид Бурж Дубайн 500 акр
талбайгаас ийм их мөнгө хийж чадсан байна шүү дээ."
Барилгын ажлын оргил үед 12,000 ажилчид ажиллаж байжээ
Бичсэн: Зулзага дот ком