1. Google
Энэхүү брэндийн үнэ цэнэ 66 тэрбум доллароор хэмжигддэг ба ямар ч
эргэлзээгүйгээр дэлхийн хамгийн хүчирхэг брэнд болоод байгаа юм.Google-г
мэддэггүй хүн гэж энэ дэлхий дээр ер нь байхгүй байх. Хайлтын системын
төгс шийдэл болсон энэхүү брэндийг хамгийн анх 1996 онд Сергей Брин
болон Ларри Паже нар эхлүүлж байжээ.
2. General Electric
General Electric дэлхийд 61 тэрбум долларын орлоготойгоор үнэлэгддэг
учир ийнхүү хүчирхэг брэндийн 2-т бичигдэж байна. GE нь аж үйлдвэрийн
технологи, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээ, газрын тос, кино
гээд л маш олон төрлийн салбарт хүчээ авсан брэнд юм.
3. Microsoft
Microsoft жил бүр 44 тэрбум доллар олдог бөгөөд энэхүү брэнд нь 55
тэрбум долллароор үнэлэгддэг. 1975 онд хамгийн анх Билл Гатес үүсгэн
байгуулж байсан түүхтэй энэхүү компан одоо 75,000 гаруй ажилчин албан
хаагчтайгаар дэлхийн эргэн тойронд тархан ажиллаж байна.
4. Coca-Cola
Энэхүү брэнд ойролцоогоор 44,134 тэрбум доллароор үнэлэгддэг. 1892 онд
Asa Griggs Candler анхр үүсгэн байгуулж харин дараа нь Woodruff, Bradley
нар худалдан авч үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн бөгөөд одоогийн бидний
сайн мэдэх дэлхийд алдартай брэнд болтол нь өргөжүүлж чадсан юм.
5. China Mobile
Гар утасны томоохон оператор болох China mobile брэнд нь 41 тэрбум
доллароор үнэлэгддэг. 290 сая гаруй хэрэглэгчтэй энэхүү брэнд Vodafone-г
жил ирэх тусам давсаар байгаа. Мэдээж China Mobile нь Хонгконг-д илүү
алдартай бөгөөд энэхүү брэндийн хамгийн томоохон төв нь байрладаг.
6. Marlboro
Марлборо 39 тэрбум доллароор үнэлэгддэг ямар ч эргэлзээгүйгээр дэлхийн
зах зээл дэхь томоохон тамхи үйлдвэрлэгч юм. Брэнд нь өөрийн зах зээлдээ
монополь бөгөөд маш олон алдартай зар сурталчилгаа, сэтгүүлийг эрхлэн
гаргадаг.
7. Wal-Mart
Брэндийн үнэ цэнэ ойролцоогоор 36 тэрбум доллароор үнэлэгддэг. Wal-Mart
нь АНУ-н томоохон жижиглэн худалдааны төв бөгөөд тухайн орны хамгийн
өндөр тооны тоглоом зардаг худалдааны төв юм. 1962 онд Sam Walton анх
байгуулж байсан бөгөөд 10 жилийн дотор үнэт цаасны ханш нь эрс өссөн юм.
Харин одоо энэхүү брэндийг түүний эхнэр, охин 3 хүү нь эзэмшдэг.
8. Citi
Citi бол 33 тэрбум доллароор үнэлэгддэг дэлхийн томоохон брэнд.1970 оноос компанын нэр Citibank хэмээн өөрчилөгджээ.
9. IBM
IBM бол компьютерийн технологийн томоохон компани. Дэлхий даяар тархсан
350,000 гаруй ажилтантай бөгөөд төв нь Нью Йорк-д байрладаг. IBM 1880
онд хамгийн анх байгуулагдаж байсан бөгөөд 1915 оноос хөрөнгийн зах
зээлд үнэт цаасны ханш нь эрс өсөх болсон дэлхийн томоохон брэнд юм.
10. Toyota
Toyota нь 33 тэрбум доллароор үнэлэгддэг 10 дахь томоохон брэнд. Японы
үндэсний үйлдвэрлэгч бөгөөд дэлхийд автомашин автобус, робот, ачааны
машины үйлдвэрлэлээрээ алдартай. Aichi-д төв удирдлага нь байрладаг
бөгөөд 2006 оноос хойш 179 тэрбум долларын ашиг олсон юм. Fujio Cho
болон Katsuaki Watanabe нар удирдан ажиллуулдаг.
Эх сурвалж: http://bbs.mn/1750--10-.html