Байгаль дэлхийгээ хайрлацгаая. Дэлхийн дулаарал бүгдийг өөрчлөнө.
Амьтад давжаарна
Цаг агаарын дулаарал зарим амьтдыг давжааруулж мэдэхээр байна. Эрдэмтэд амьтдын биеийн онцлог дээр хийсэн судалгаандаа олон төрлийн загас, байгалийн нянг оролцуулж судалсны дээр Шотланд хонь цаг агаарын дулаарлын улмаас агшиж байгааг баталжээ. Шинээр хийсэн судалгааны явцад сүүлийн 30 жил амьтдын табин хувь нь байх ёстой хэмжээнээсээ агших тухай олж мэдсэн гэнэ. Богинохон дулаан өвөлтэй болсны улмаас хонинд өсөх ямар ч шаардлага байхгүй болсны дээр байгалийн шалгарал явагдахгүй учраас тоо толгой нь нэмэгдэх гэнэ. Энэ үйл явц ч ихэнх загаснууд дээр ажиглагдаж байгаа ажээ.
Сахарын элсэн цөл ногонон болно.
Эрдэмтэн, судлаачдын үзэж буйгаар Сахарын элсэн цөл болон бүс нутгууд нь аадар бороо элбэгшсэний улмаас ногоон бүс болсон гэнэ. Хэрэв энэ бороо тасралтгүй үргэлжлээд байвал энэ цөл нутагт аж ахуй эрхлэх боломж бүрдэх ажээ. Цаг агаарын нөлөөгөөр Сахарын цөл газар нутаг үлэмж хэмжээгээр багасч, 12 мянган жилийн өмнөх байдалдаа эргэн орж, үржил шимтэй саванна болон хувирах юм байна.
2100 онд Лондон хот усанд живэх магадлалтай
Дэлхийн дулаарлын улмаас зөвхөн далайн эргийн улсуудад төдийгүй өөр бусад хот улсуудад ч аюул нүүрлээд байна. Эрдэмтэдийн таамаглаж буйгаар хамгийн гол аюул нь эцсийн эцэст бүх дэлхийн тэр чигтээ усан галавт сүйрэх юм. Дэлхийн дулаарлын улмаас далайн төвшин эрс нэмэгдэж хотууд усанд автсанаар амьдрал сүйрэх аюул юм. Энэ зууны төгсгөл гэхэд нийт 12 томоохон хот усанд автах бөгөөд үүний дотор Лондон, Ныю Иорк багтаж байна. Судлаачид маш эртнээс л далайн маш эрчимтэйгээр нэмэгдэж байгааг анхааруулсан байгаа бөгөөд хамгийн түрүүнд Лондон хот усанд автах гэнэ.
Эцсийн үг
Би зураг хараахан олж чадсангүй тул намайг уучлаарай.
Та бүртгэлгүй байна. Та бүртгүүлж байж илүү давуу эрх эдлэх болно!