

Ханойд зохиогдож буй Азийн заалны спортын наадмаас анхны медалиа Монголын баг тамирчид хүртлээ. Электрон спортын DOTA ALL STARS төрлийн багийн тэмцээнд оролцсон манайхан мөнгөн медалийн эзэд боллоо. Багийн бүрэлдэхүүнд А.Ариунболор, Э.Батцагаан, Ц.Мөнхтүвшин, Г.Нямбат, О.Сансар, Б.Тамир нар багтжээ. Манай аэробикийн тамирчид мөн тэмцээнээ дуусгасан байна. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд оролцсон Г.Наранхүү 11 тамирчин өрсөлдсөнөөс 5-р байр эзэлжээ. Гурвалсан төрөлд 9 гурвал оролцсоноос 8-р байрын амжилт үзүүлжээ.Бусад төрөлдөө ч гэсэн амжилттай оролцоно гэдэгт бид итгэлтэй байна.
Та бүртгэлгүй байна. Та бүртгүүлж байж илүү давуу эрх эдлэх болно!