Алдарт Швейцарийн цаг №1 үйлдвэрлэл байраа тавьж өгөн уналтанд оржээ. Олон жилийн уламжлалт үйлдвэрлэл хүндхэн байдалд орж, юугаа хийхээ мэдэхээ больсон үйлдвэрлэгчид шинэлэг зүйлийг үгүйсгэн, урьд өмнө хийж байсан зүйлээ хийсээр байв. Хэрэглэгч «жинхэнэ швейцарь цаг» гэдгийг худалдан авах тэр цагийг хүлээх болсон гэдэг.

Гэтэл энэ нь талаар болов. Олон зуун компаниуд дампууран өөр «эзэдэд худалдагдсаны дээр банкны барьцаанд очжээ. Консерватив vзэлтэй европчуудын монополийг vгvй хийсэн нэг «байлдан дагуулагч» нь Японы "CASIO COMPUTER LLC" компанийн тэргүүн Тадао Касио байсан юм. 1946 оны дєрєвдvгээр сард Тадао бага дvv Тосиотойгоо янз бvрийн хvнд биш механизм vйлдвэрлэдэг «Касио сэйсакусё» компаниа үүсгэн байгуулав. Авсаархан дээрээ байшингийнхаа vvдэнд байрлуулан ах, дүү нар ажилдаа орцгоолоо. Шинэ эрдэнэшишээр жигнэмэг хийдэг машин зэрэг хамгийн хялбар зvйлvvдийг vйлдвэрлэж эхлэв. Дайны дараах Японы зах зээл юуны ємнє vнэ хямдтай бараа, бvтээгдэхvvнээр бялхаж байлаа.
Учир нь худалдан авагчдын дийлэнхэд нь мєнгє байсангvй. Тємрєєр гаанс хийсэн нь зєв хэрэг болов. Гаансанд тамхиа хийж татвал ажлаа алдахгvй байсаны дээр тамхиа дуустал нь татаж дуусгахад /тэр vед тамхи шvvлтvvргvй байв/ дєхємтэй байлаа. Ингэхдээ хуруугаа тvлэх аюулаас зайлсхийх боломжтой байсан аж. Давхар хэмнэлттэй болсоны дээр уламжлалт усанд ордог газар сэнтод тамхи татах боломжтой болгов.Болхи нойтон хуруунд нордоггvй байсны дээр ажлын 10 цагийн дараа ядарч туйлдсан япон хvнд шаардлагатай таашаалыг єгч байлаа. Ийм учраас гаанс хэрэцээ ихтэй байсан бєгєєд амархан борлогддог байв. Машинаар олсон мєнгє нь Касиогийн гэр бvлд дайны дараах хvнд хэцvv цаг vед амь мєд зогсохгvй ирээдvйгээ тєлєвлєхєд нь хэрэг болжээ. Тэр vед Тадао тооцоолон бодох машины ажиллагааг мэдэж байсан бєгєєд тvvнтэй хувь заяагаа холбохоор шийдсэн байна. Нэг удаа тэрбээр тун санамсаргvй Токио хотын нэгэн театрт болж байсан бизнес танилцуулга дээр яваад орчихсон аж.
Тvvн дээр цахилгаан тооны машинтай америк цэрэг болон ясан сампинтай япон нягтлан бодогч хоёрын дунд хэн нь хурдан бодох вэ гэсэн тэмцээн явагдаж тэнд цугларагсад сэтгэл догдлон болж буй явдлыг ажиж байсан бєгєєд цэрэг эрийг хєгжєєн дэмжиж байлаа. Касио калькуляторыг олноор нь vйлдвэрлэх санааг агуулан 1950 оны нэгдvгээр сард дvv Тосиодоо тооцоолон бодох машины оригинал загварыг бvтээхийг даалгав. Єєрийн гэсэн vйлдвэрлэлтэй болох нь ах, дvv хоёрт арай хангалтгvй санагджээ. Тэд єєрийн гэсэн санаатай болохыг хvсэв. Ах дvv нарын бодож сэтгэсэн тооны машин урьд ємнєхєєсєє ялгаатай байлаа. Тvvний гол онцгой чанар нь индуктив байдлын дамар болох соленоидыг ашигласанд оршино. Тєслийг гvйцэлдvvлэхэд шаардлагатай мєнгийг Касиогийн гэр бvлийнхэн єдрийн цагаар олон, шєнє болон амралтын єдрvvдээр тооны машинаа бvтээх ажил дээр хєдєлмєрлєв. Бусдыг ажиллуул боломжгvй байсан тул Тадао ажлын техник талыг Тосиод даалгасан аж.
Гэтэл тэр нь тусгай мэргэжилгvй байсны дээр ажлын хажуугаар суралцаж байлаа.Туршилтын загварыг бvтээх ажилд ажлын бус цагийн таван жилиин хєдєлмєр оров. Гэвч тооны машин зохион бvтээгдэх явцдаа л хоцрогдсон юм. Тvvнд зогсолтгvй ажиллах функц гээч нь дутагдаж байв. Машин нэг vйлдлийн хийгээд дараагийн операци руу шилжихийн тулд дvнгээ хаах хэрэгтэй болов. Гэвч бvтэлгvйтэл Тадаог зогсоосонгvй. Тэрбээр банкнаас зээл аван ажлыг vргэлжлvvлжээ. Шинэ загварыг зохион бvтээх явцад зєвхєн баазын боломжууд ч бус, мєн ажлын зарчим єєрєє хоцрогдсон болох нь тодорхой болжээ. Тийм учраас бvтцийг нь єєрчлєн арай дэвшилтэт систем болох реле руу шилжихэд аргагvйд хvрэв. Тэр vед тооны машинуудын ихэнх нь цахилгаан эрчим хvч дото 1 эд ангийг нь хєдєлгєєнд оруулахад ашиглагдаж байсан цахилгаан тєхєєрємж байсан юм. Тийм учраас тэдгээр нь жирийн гар ажиллагаатай арифмометрээр) нэг их ялгагдахгvй байлаа.
Авсаархан, бvрэн цахилгаан тооны машин бvтээх ах, дvv Касиод телефон станцуудын холбооны хэрэглэлд ашигладаг релеймын схемийг ашиглах боломж олдов. 14-А нэртэй анхны загварыг vйлдвэрлэлд 1957оны зургаадугаар сард оруулснаар «Касио Компьютер К',Лтд» компани vvссэн тvvхтэй билээ.Шинэ тооны машин 120 кг жинтэй байсан бєгєєд нэг метр єндєр байв. Тэр vед энэ нь томоохон амжилт байлаа. «Касио 14-А» гэсэн нэр нь уг тооцоолон бодох машин 14 оронтой тоонд vйлдэл хийх бєгєєд єєрийн vе дотроо анхдагч нь гэсэн vг юм. Гадны орнуудын ижил тєстэй машинуудаас илvv техникийн vзvvлэлттэй байсан тул «Касио» єндєр vнээр борлогдож байлаа. Амжилт ч баталгаатай ирэх нь тодорхой болов. Дотоодын зах зээл дээр япон бараа импортынхоос хэзээд єндєр vнэлэгдсээр ирсэн билээ. Универсал бєгєєд тухайн цаг vедээ алдаа бага гаргадаг тооны машин бvтээсэн нь Наран улсын нийт эдийн засгийн єсєлттэй шууд давхцсан юм. Тиймээс захиалга ар араасаа хєвєрч эхэлжээ.
Энэ vед Тадаогийн гэр бvлийн зєвлєлийн хурлаас «Касио компьютерийг хувьцаат компани болгон єєрчлєх шийдвэр гарав. Ингэснээр нэмэлт хєрєнгийг татах боломж хангагдсан аж. 1960 онд Тадао компанийн ерєнхийлєгч болжээ. Vйлдвэрлэлээ єргєжvvлэн Митакэ-сити хотод шинэ vйлдвэр байгуулан ажилтнууддаа техник сургалт явуулах курс нээв. Ерєнхийлєгчийн хууч сvрьеэ євчин хvндэрсэн явдал ч ажлыг зогсоосонгvй. Єєрийн vйлдвэрээ жинхэнэ япон сэтгэлгээгээр дvvргэхийн тулд Касио бvгдийг хийжээ. Японы Аугаа их эзэнт орнийг байгуулах гэсэн мєрєєдєл талаар болж, япончууд єєрсдийн эх оронч vзлээ гагцхvv энх тайван замаар илэрхийлэхээс єєр аргагvйд хvрсэн аж.Ер нь япон хvний ажилладаг пvvс бага ч бай, том ч бай ажилчин хvн тэнд ажилдагаараа бахархан, амжилт бvтээл болгонтой єєрийгєє хамааруулж,алдаа эндэгдлийг нь хувийн эмгэнэл мэтээр ойлгодог билээ. Тадаогийн пvvс дээр ч байдал яг ийм байлаа.
Хvмvvс амьдралынхаа гол утга учрыг компанийнхаа амжилт гэж vзэн унаж тусатлаа ажиллаж байв. Зохион бvтээх товчоонд ч ажил яг ийм эрчтэй єрнєж байсан аж. Уйгагvй зохион бvтээгч Тосио єнгє єнгийн утас хэрэглэснээр ажилчид тэднийг угсрах явцдаа хялбар гэгч нь таньж болохыг ойлгов. Тадаогийн хувьд энэ нь хожим дэлхий нийтийн практикт нэвтэрсэн ноу-хау бус, харин ажилтнуудынхаа хєдєлмєрийг хялбарчилсан хэрэг байлаа. Єнгє єнгийн дамжуулагч утас хэрэглэснээр ажилтнууддаа тавих эзний халамж хязгаарлагдсангvй. Тадаогийн удирдамжаар ажилтнуудад тусгайлан уулын цэнгэг ус авчирч єгдєг байсны дээр тэднийг тодорхой єєх тос, нvvрс ус амин дэмийн агуулга бvхий єдрийн хоолоор vнэгvй хооллодог байв. Yйлдвэрийн хажууд биеийн тамирын гоёмсог талбайнуудыг барьжээ.
Гэтэл спортоор хичээллэх явдал компанийг золтой л дампууруулчихсангvй.
Ах дvv Касио гольф тоглоомд улайрснаас болж ажлаа бараг орхигдуулсан аж.Шинэ технологи бvтээх ажил нь зогсонги байдалд орсныг далимдуулан «Шарп» зэрэг єрсєлдєгчид нь релейных биш, харин цахилгаан тооны машин vйлдвэрлэж эхлэв. Ингэж зах зээл дээр «Касио Компьютер»-ийн барааны эрэлт огцом унасан хvнд хэцvv цаг vе эхэллээ. Єнгєрvvлж буй хvнд цаг vеийг билэгдэн ихэнх ажилчид нь эмгэнэлийн хувцастай явах болов. Харин техникийн лабораториудад тоолон бодох техникийн цоо шинэ тєрлийг бий болгох ажил буцалж эхэлжээ.1965он гэхэд бэлэн болсон загварыг «001» буюу цоо шинэ загвар гэж нэрлэв.
Бvтээгдэхvvн бий болгоно гэдэг тvvнийг борлуулчихлаа гэсэн vг биш билээ. Зах зээлийг єрсєлдєгчид нь эзлэн тvрэмгийлсэн тул шинэ загвараа гадаадад буюу юуны ємнє Америк, Европын томоохон хотуудад борлуулах чиглэлийг барьсан.
Vvний тулд пvvсийн нэрээр нэрлэгдсэн тєрєлжсєн дэлгvvрvvдийг нээсэн бєгєєд ажилчдыг нь тухайн улсын онцлогийг харгалзан сургаж байлаа. 1965оны есдvгээр сард транзисторт суулгасан санамж бvхий цахилгаан тооны машин vйлдвэрлэн гаргаснаар ширээн дээр багтах хэмжээний жижигхэн тооцоолон бодох тєхєєрємжvvдийн эрин эхэлсэн гэж болно.
Тvvнчлэн «цахилгаан тооны машин» гэсэн нэр нийтийн хэрэглээнийх болсон билээ. Тооны машин хэмжээгээр улам жижиг, авсаархан болохын сацуу тэдгээрийг дэлхий даяар байрласан офисуудад харж болох байлаа. Хоёр жилийн дараа АНУ-д «Коммодор» нэрийн дор vйлдвэрлэгдсэн «Касио»-гийн анхны цахилгаан программчилагдсан тооны машин худалдаанд гарав. Тадаогийн тєлєвлєснєєр ч зєв болов. 1970-аад оны эхэнд пvvсийн нэр хvнд бvрэн дvvрэн сэргэжээ. Гэсэн хэдий ч тэр vод тооны машинууд єргєн олон тvмний хэрэглэдэг эд биш байв. Учир нь тэд дэндvv vнэтэй байсан юм. Тийм учраас хувь хvмvvс худалдан авч чадахуйц тєхєєрємжийг бvтээхийг еренхийлєгч компанидаа vvрэг болгожээ.
1972 омы наймдугаар сард vр дvн гарч, алганд багтахуйц «Касио мини» бэлэн болсон байна. Тvvнийг борлуулахын тулд телевизийн хvчирхэг сурталчилгаа явуулсан аж. Ингэснээр худалдан авагчдыг татаж чадав. Тєдєлгvй «Мини» загвар зах зээлийг байлдан дагуулж, тооны машин єдєр тутмын хэрэгцээний зvйл болжээ.Тооны машиныг зохион бvтээхэд хєгжсєн тоон технологи нь цахилгаан тєхєєрємжvvдийг жижигрvvлэх чиглэлд хэрэглэгдэж эхлэв. Энэ нь «Касио» зах зээлийн єєр салбарт нэвтрэн орох хvчийг єгсєн аж. 1975 оны арваннэгдvгээр сард Тадао олон нийтэд «Касиотрон» нэртэй он, сар, єдєр, цаг, минут, секундм заадаг тоон хронометрийг vзvvлсэн байна. 1980 оны нэгдvгээр сард дуу авиа гаргадаг цахилгаан хєгжмийн зэмсэг «Касиотрон-201» худалдаанд гарчээ. Тvvнээс хойш компани тоон технологийг цоо шинэ концепциуд буюу халаасны шингэн дэлгэцтэй телевизор, Японы текстэн процессорууд, гэрийн видеотелефонууд, автомашины удирдлагын систем болон бусад шинэлэг бvтээлvvдийг vйлдвэрлэхэд хэрэглэх болжээ.
Тадаогийн цорын ганц хvv таван нас хvрэхэд эхнэр болон охин дvv нар нь гэрийн тэргvvнийг єв залгамжлагчаа хvмvvжvvлэх алдаа гаргах вий хэмээн сэрэмжлvvлэв. Тэд Тадаод «Энэ хvv хэзээ нэгэн цагт манай пvvсийн эзэн болно. Хэрэв тvvнийг муу удирдагч болгохыг хvсэхгvй байгаа бол дэндvv эрхлvvлж болохгvй» гэжээ. Японы уламжлалт хvмvvжлэл бол хvvхдийг долоон нас хvртэл нь хангалуун єсгєн, хэзээ ч тvvнд «vгvй» юм уу «болохгvй» гэж хэлэх ёсгvй байдаг. Гэтэл Касио энэ уламжлалаас зайлсхийхк бєгєєд єв залгамжлагчаа хатуу гараар єсгєжээ. Єєрийн дурсамжиндаа Тадао энэ талаар хэзээ ч харамсч байгаагvй гээд эхнэртээ ийм зоримог зєвлєгєєнд талархаж явдгаа бичсэн юм.Менежментийн тухай Касио жинхэнэ япон хvн шиг ярьдаг байлаа. Компанийг бvгдээрээ удирдах ёстой бєгєєд гишvvн бvр нь пvvсийн бусад ажилтнуудаас эрхэлж буй албан тушаалдаа тэнцэх ёстой гэж тэрбээр vзэв. Vvний тулд хvмvvжсэн байх ёстой аж. Хєгжин цэцэглэхийн тулд туршлагадаа дvн шинжилгээ хийн алдаагаа давтахгvй байх нь чухал.
гагцхvv байнгын их хєдєлмєрийн дvнд ирэх бєгєед урьд ємнийн амжилтууд хэрэглэгчийг он ч сонирхохгvй, тvvнд чухам єнєєдрийн ололтууд хэрэгтэй гэдгийг ойлго гэж Тадао єгvvлж байлаа. Тийм учраас компанид нь хэд хэдэн бие даасан зохион бvтээх товчоо ажиллан 1-3, 3-5 жилийн гэх мэтчилэн тєлєвлєгєєт хєтєлбєрvvдийг боловсруулж байлаа. Ийм ч учраас Касио vйлдвэрлэгдэж бараа, бvтээгдэхvvний тоог мэдэгдэхvйц нэмэгдvvлэв. 1980-аад оны сvvл гэхэд тvvний компани тооцоолон бодох машинуудаас гадна радио хvлээн, хуудсан принтер, пейжер, цахилгаан тэмдэглэлийн дэвтэр зэргийг vйлдвэрлэх болжээ. Арилжааны vлэмж туршлага, нэртэй худалдааны тэмдэг болон хєрєнгє оруулалтыг татан оролцуулах боломжоо ашиглан Тадао шинэ зах зээл рvv зоригтойгоор дайрчээ. Энэ нь маш их эрсдэлтэй байсан боловч тооцоог зєв хийсэн байлаа. Нэг удаагийн хэрэглээний, vнэтэй, чамин загварын цаг vйлдвэрлэснээр амжилт олов. «Касио» цаг нь тооны машин шигээ компанийн билэг тэмдэг болсон аж.
Тэрбээр 1993 оны гуравдугаар сарын 6-нд Токиогийн тєв эмнэлэгт амьсгалын зам нь хаагдсаны улмаас 75 насандаа таалал тєгссєн билээ. Тадао Касиогийн амжилтын тvvх бол уйгагvй хєдєлмєр, хичээл зvтгэл дээр тулгуурласан юм. Наран улсын нэрт бизнесмэны энэ хоёр чанар тvvний компанийг дэлхийн өндөр технологит тэргүүний компануудын нэг болгосон байна. Єдгєє «Касио» урьдын адил шинжлэх ухаан-техникийн хєгжилтэй хєл нийлvvлэн алхаж байгаа билээ.
За баахан нуршуу текст оруулчихлаа. Та бүхнээсээ хүлцэл өчий...Ингээд алдарт CASIO-гийн бүтгээгдэхүүнүүдээс цагний хэдэн зурагнаас толилуулъя...[ТАЙЛБАРЫГ RAY]



















