Олон амжилт тогтоосон кино найруулагч Жеймс Камероны "Аватар" кино одоо ч
хүмүүсийн сонирхлыг татсаар байгаа. Сүүлийн үед гурван хэмжээст буюу 3D
технологи ашигласан бүтээл ээлж дараалан гарч байна. Үүний нэг нь
"Алиса гайхамшгийн оронд" кино юм. Энэ удаа хамгийн сүүлд гарсан хамгийн
шилдэг таван 3D киног танилцуулж байна.
5. Жинхэнэ домог (True Legend)Хятадын гар тулааныг урлагийг харуулсан энэ кино нь дэлхийн хамгийн шилдэг Кун-фугийн хосгүй сургууль байгуулахыг хүсдэг эрийн гайхалтай аяллын түүхийг өгүүлдэг юм. Кино найруулагч Иен Ву Пин гар тулааныг гайхамшигт үзүүлбэрийг 3D технологи ашиглан үзэгчдэд харуулжээ. Энэ кино нь Хятадын гар тулаант шилдэг киноны чухал бүтээлийн нэг болж чаджээ.
4. Мөстлөгийн үеҮлэг гүрвэлийн эхэн үе (Ice Age: Dawn of the Dinosaurs) 2009 оны 3D технологи болон компьютер график ашигласан хүүхэлдэйн кино нь "
Мөстлөгийн үе"
цуврал хүүхэлдэйн киноны гуравдугаар анги юм. Энэ кинонд бүтэлгүй Сид үлэг гүрвэлийн өндөг хулгайлах гэж байгаад эмэгчин Тиранносаурустай холбогдон олон үйл явдлын эхлэлийг тавих аж. Шинэ технологи ашигласнаар энэ киног төрхтэй бүтээл болгожээ. "
Мөстлөгийн үе"
хүүхэлдэйн киноны гуравдугаар анги дэлхий даяар 884 сая долларын ашиг олсноор хамгийн их ашиг олсон хүүхэлдэйн киноны хоёрдугаарт бичигджээ.
3. Дээшээ (Up)Компьютер графикаар бүтээсэн энэ хүүхэлдэйн киног "
Пиксар" компани бүтээсэн бөгөөд тус компанийн 3D технологи ашиглан бүтээсэн анхны хүүхэлдэйн кино юм. Энэ хүүхэлдэйн кинонд агаарын бөмбөлгөөр байшингаа бэхлэн агаарт хөөрч, Өмнөд Америкийг зорьж буй аяллын түүхийг өгүүлдэг байна. Энэ бүтээл 2010 оны Оскарын бүрэн хэмжээний шилдэг хүүхэлдэйн кино болон шилдэг хөгжмийн аятай хүүхэлдэйн киноны шагнал хүртжээ.
2. Алиса гайхамшгийн оронд (Alice in Wonderland )Найруулагч Тим Бартоны бүтээл "Алиса гайхамшгийн оронд" кинонд жүжигчин Миа Васиковска, Жонни Депп, Хелена Бонхам Картер, Энне Хэтвэй нар тоглосон байна. Зохиолч Левис Карролын "Алиса гайхамшгийн оронд" зохиолд тулгуурлан энэ киног 3D технологиор бүтээжээ. Тус кино Хойд Америкт нээлтээ хийсэн долоо хоногтоо 116,1 сая долларын ашиг олсон байна. Ингэснээр нээлтээ хийсэн даруйдаа хамгийн их ашиг олсон бүх цагийн үеийн шилдэг киноны зургадугаарт оржээ.
1. Аватар (Avatar)Кино урлагийн ертөнцөд шинэ дүр төрхийг бий болгосон "
Аватар"
киног кино найруулагч Жеймс Камерон бүтээсэн байна. Энэ бүтээлээр үзэгчдийг Пандора хэмээх гайхалтай ертөнцөөр аялуулна. Энэ Оскарын шагналыг түүнэ хэмээн тооцоолж байсан "Аватар"
; кино ердөө хоёр шагнал хүртэн хүмүүсийн таамаглалыг бүтэлгүйтүүлсэн."Аватар"
кино зөвхөн 3D технологиор нэр хүнд олоогүй ба кино урлагийн ертөнцөд олон төрлийн хувьсал хийсэн бүтээл болжээ.
Монцамэ / Itismovie Блог