
Хязгааргүй мэт үргэлжлэх улаавтар хүрэн элст Австралийн төв хэсгийн
элсэн цөлд жуулчдын сонирхлыг татах зүйл үгүй мэт. Гэвч тэнгэрийн хаяанд гэнэт гарч ирээд ойртох тусам улам сүрлэг болох
шоколад мэт хүрэн өнгөт аварга том хадан цохионууд энэ бүхний дундаас
гайхамшиг мэт санагддаг. Айерс-Рок хэмээн нэрлэгддэг энэхүү өвөрмөц сонин чулуун толгодууд бол
манай гариг дээрх хамгийн том цул хад чулуу юм. 2,4 км урт, 1,6 км
өргөнтэй түүний зуйвандуу тэргүүн эргэн тойрныхоо газраас 350 метрт
өргөгдсөн байдаг....