
Саяхан Гайтид болсон газар хөдлөлтөөс болж Гайти маш их хэмжээний хохирол амсаад байгааг та бүхэн мэдэж байгаа билээ. Энэ газар хөдлөлтөөс болж үй олон хүмүүс хоморголон нас барж ар гэрийнхнаасаа хагацсан. АНУ-ийн зүгээс Гайти-д маш их хэмжээний мөнгөн хандив, мөн хоол хүнсээр хангаж байгаа. Hollywood-ийн алдарт одууд ч тэдэнд хандив өгөөд эхэлчихсэн байгаа. Жишээ нь Angelina Jolie, Bradd Pit нар 10 сая доллар. Харин энэ гайтай гамшгийг далимдуулан хулгайч, дээрэмчид үнэхээр их даврах юм аа. Нэгнийгээ арай гэж үхлээс аврагдаад байж байхад нь ингэж дарамталж байх ямар шаардлага байнаа. Мөн нэмж хэлэхэд интернэтээр Гайти-д мөнгө хандивлах сайн үйлсийн аян нтр гэж худлаа яриад маш их хэмжээний мөнгө луйвардах асуудлууд гарч эхэлсэн. Одоо ингээд дэлгэрэнгүйгээс энэ үймээн дунд авсан хэдэн зургуудаас хүргэж байна. Заавал үзээрэй.