Ван Перси Арсеналын ”баатар” - 26 February 2009 - Sakwarez.com - Mongolian Warez Site!
Эхлэл | Mp3 Булан | Онлайн кино | Баннер тавих
RSS Ашиглан үзэх
Баннер тавих
Сайтын эхлэл
Эхлэл Холбоо барих RSS Мэдээ үзэх Дуртайдаа нэмэх
  • Ракламын орон зай



    Санал асуулга

    Шилдэг тоглоом үйлдвэрлэгч компани аль нь вэ?

    Рекомендуем


    Наши друзья


  • Нэмсэн: henry_200820 Хэзээ: 2012-05-23 Уншсан: 309

    Ван Перси Арсеналын ”баатар”

    Төрөл: Спорт

    Европын шилдэг клубуудын гайхамшигт өрсөлдөөний талбар Авaргуудын лигийн хамгийн сонирхолтой шат буюу плеи-офф эхэллээ. Өнгөрсөн шөнө явагдсан тулаануудаас хамгийн сонирхол татаж байсан нь мэдээж Итали-Английн аврагуудын тулаан байсан. Гэвч үзэгчдийн хүсэж байсан шиг ”гал гарсан” өрсөлдөөн Сан Сирод өрнөсөнгүй 0 : 0-р тэнцлээ.

    МанЮ-н хувьд айлын талбайгаас тэнцээ авна гэдэг ашигтай мэт боловч нөгөө талаар Моуриньо ”Олд Траффорд”-д ялалт байгуулах дуртайгаараа түрий барьж буй.

    Ямар ч байсан 2 долоо хоногийн дараа юу болохийг хамтдаа харцгаая.

    Сүүлийн жилүүдэд английн багуудаас харшилтай болоод байгаа Мөнхийн хотын Рома, Лондонд зочилоо. Италийн багийн гол хамгаалагч Хуан, Сисиньо нар бэртлийн улмаас талбайд гараагүй бөгөөд тэднийг орлож гарсан Лориа, Мотта нарын алдаанаас болж баг нь 1 : 0-р ялагдал хүлээв. Хэрвээ Дони байгаагүй бол тооны харьцаа үүнээс ч хол зөрүүтэй байх байсан. Ромын багийн гол тоглогч Де Росси, Олимпикод болох хариу тоглолтыг өнжих бөгөөд тэд талбайдаа заавал ялж байж дараагийн шатанд үлдэнэ.

    Ла лигийг тасархай тэргүүлж буй Барса, Лионы талбайгаас тэнцээтэй буцсандаа сэтгэл хангалуун буй. Уг нь Францчууд тэднээс хавьгүй илүү тоглолтыг үзүүлж, Валдезийг нилээдгүй сандаргасан ч гоол оруулах аз дутсан юм. Хариу тоглолтонд Барса, Ноу Кампдаа хамгийн багаар бодоход 0 : 0-р тэнцэхэд л шөвгийн наймд үлдэнэ.

    Харин мэргэжилтүүдийн анхаарлын төвд нэг их байгаагүй Атлетико-Порту хоёрын тулаан энэ тойргийг чимлээ. Ялангуяа Португалын аврагууд бараг өөрийнхөө талбай дээр байгаа мэт тайван тоглож өрсөлдөгчөө илүүрхсэн юм. Гэвч тэдний маш олон аюултай довтолгооноос ердөө хоёр нь л чулуу болсон нь дэндүү шударга бус мэт. Жесуальдо Ферреирын цэргүүд ”Драгао” цэнгэлдэхдээ алдсан бүхнээ нөхөхийг хичээх нь лав.

    Өнөө шөнө

    Виллареал-Панатинайкос
    Реал Мадрид - Ливерпуль
    Спортинг-Байерн
    Челси-Ювентус
    Интер 0 : 0 Ман.Юнайтед

    Интер : Хулио Цезар, Занетти, Киву, Майкон, Ривас (46′ Кордоба) , Сантон, Станкович, Камбиассо, Мунтари (76′ Мунтари) , Ибрахимович, Адриано (77′ Балотелли)

    МанЮ : Ван дер сар, Фердинанд, О’Ши, Эвра, Эванс, Гиггз, Пак Жи Сун (83′ Рүүни), Флетчер, Каррик, Бербатов, Роналду

    Шар хуудас : 44′ Тольдо (Интер), 57′ Киву (Интер), 59′ Майкон (Интер) , 71′ Флетчер (МанЮ), 88′ Рүүни (МанЮ)

    Сан Сиро цэнгэлдэх (Милан) 80.018 үзэгч

    Арсенал 1 : 0 Рома (35′ Ван Перси)

    Арсенал : Алмунья; Санья, Галлас , Туре , Клиши; Эбүэ (Рамсеи 81), Денилсон , Диаби (Сонг 61), Насри ; Бентнер (Вела 66), Ван Перси.

    Рома : Дони ; Мотта , Мексес , Лориа (Диамоутене 70), Рийз ; Де Росси , Таддей, (Врихи 56), Перротта ; Баптиста (Вучинич 82), Тотти

    Шар хуудас : 14′ Мексес (Рома), 25′ Брихи (Рома), 42′ Де Росси (Рома), 46′ Туре (Арсенал), 65′ Насри (Арсенал)

    Эмиреитс цэнгэлдэх (Лондон) 60,003 үзэгч

    Атлетико 2 : 2 Порту (3′ Маски Родригез, 45+2 Диего Форлан), (22′ 72′ Лисандро Лопез)

    Атлетико Мадрид : Лео Франко , Сеитаридис , Пабло , Уфалуши , Антонио Лопез , Паоло Ассункао , Макси Родригез (Мигель де лас Куевас 80′), Раул Гарсиа (Манише 68′), Самао Самброза , Диего Форлан , Кун Агуеро (Флорен Синама -Понголле , 54′).

    Порту : Елтон , Сапунару (Педро Эманүель , 80′), Роландо , Бруно Алвес , Сиссохо , Фернандо, Лучо Гонзалез , Раул Меирелеш (Томас Кошта , 90+2), Кристиан Родригез , Халк , Лисандро Лопез (Тарик Секиоуй , 89′)

    Шар хуудас : 24′ Раул Гарсиа (Атлетико), 28′ Сапунару (Порту), 61′ Л.Лопез (Порту), 74′ Ассункао (Атлетико)

    Виценте Калдерон цэнгэлдэх (Мадрид) 47000 үзэгч

    Лион 1 : 1 Барселона (7′ Жуниньо), (67′ Анри)

    Лион : Лорис, Бумсонг, Менса, Крис, Гроссо, Жуниньо (78′ Кальстром), Макоу, Едерсон (64′ Дельгадо), Тулалан, Кеита (88′ Панич), Бензема

    Барса : Валдез, Маркез, Пуёол, Пике, Алвес, Хави, Бускутс (77′ Кеита), Туре, Анри, Ето’о, Месси

    Шар хуудас : 23′ Тулалан (Лион), 32′ Гроссо (Лион), 34′ Алвес (Барса), 61′ Пуёол (Барса), 63′ Бускутс (Барса), 88′ Крис (Лион)

    Стаде де Жерлан (Лион) 39,258 үзэгч

    Та бүртгэлгүй байна. Та бүртгүүлж байж илүү давуу эрх эдлэх болно!


Наверх

Реклама

Сурталчилгаа тавих
Create a website for free -->