
Залуу од
Рианна-ийн
талаархи энэ таагvй мэдээг бараг хvн бvр сонссон
байхаа. Энэхvv явдал Бямбаас Ням гарагт шилжих шєнє болжээ. Тэр vдэш,
Рианна єєрийн найз залуу
Крис Брауны хамт “Грэмми”-ийн шагнал гардуулах
ёслолын ємнєх vдэшлэгээс харьж явах замдаа, машин дотор нилээд ширvvн
маргалдсан сурагтай. Цаашид тэд машинаасаа гараад гудамжинд хэрэлдсээр
байсны эцэст найз залуу нь Рианнаг зангидсан гараараа хэд хэдэн удаа
цохижээ. Харин энэхvv зодоон болж байх vед, дэргэд нь байсан гэрч нар
цагдаа дуудан, яаралтай тусламжруу залгаж байх хооронд, єнєєх дуучин
бvсгvй машиндаа суугаад, “хайрт”-ыгаа хаян алга болсон гэнэ.
Энэ таагvй явдлаас болж Рианна маань
энэ удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд оролцохоо больж, 2-р
сарын 13-нд болох ёстой байсан Малайз дахь тоглолтоо хойшлуулжээ. Мєн
тэрээр, нийлээд далайцтай тэмдэглэхээр зэхээд байсан 21 насныхаа тєрсєн
єдрийн vйл ажиллагааг болиулахаар шидсэн юм байна.
Харин Крис Браун, тэр шєнєдєє цагдаад баригдсан бєгєєд, одоогоор 9
жилийн ял авч магадгvй байгаа аж. Цагдаагийн газрынхны авсан,
Рианнагийн гэмтсэн нvvрийг харахад vнэхээр дотор эмтрэм санагдаж
байлаа. Юу ч боллоо гэсэн эмэгтэй хvнийг ийм ч болгох гэж дээ.