Нэмсэн: Admin^Sak Хэзээ: 2011-06-24 Уншсан: 2386

Хэдхэн жилийн өмнө Хятадын Сичуанд болсон газар хөдлөлтийн тухай хийсэн шинэхэн киног Монгол хэлээр хүргэж байна. Кинонд Ганцхан мөчид хүний амьдрал хэрхэн нуран унадаг, ганцхан сонголтоор хувь
тавилан хэрхэн эргэдэгийг энэхүү киноноос та ойлгох болно. Хүү, охин
эхэр хүүхэдтэй айл аз жаргалтай амьдардаг байлаа. Гэнэт нэгэн шөнө газар
хөдлөлт болсоны улмаас аав нь нас барж газар хөдөлж дууссаны дараа
байшингийн нуранги доор хоёр хүүхэд нь ээжийгээ дуудаж байгаагаар кино
эхэлдэг. Урт хавтангийн хоёр талд дарагдсан хүүхдүүдийг аварч гаргах
гэсэн боловч хавтангийн нэг талыг өргөхөд нөгөө тал нь доош болж доорх
хүүхдээ няцалж алахаар байсан юм. Ийнхүү ээж нь хоёр хүүхдийнхээ аль
нэгийг сонгож нөгөөг нь няцалж алахаас өөр аргагүйд хүрнэ. Сонголт хийж
чадахгүй бол хоёулаа үхэх байсан тул ээж нь охиныхоо нүүрэн дээр хүүгээ
сонгосноо хэлдэг. Ийнхүү хүүгээ авараад охиныхоо цогцсыг нөхрийнхөө
хажууд хэвтүүлэн газар хөдлөлтийн бүсээс хүмүүстэй хамт явах бөгөөд
явсан хойно нь охин гэнэт ухаан ордог. Эндээс л киноны гол үйл явдал
эхлэнэ. Та уянгын төрлийн кино үздэг бол энэ кино таньд маш их сэтгэгдэл
төрүүлэхүйц бүтээл болж чадсан юм.
Нэмсэн: Admin^Sak Хэзээ: 2010-07-08 Уншсан: 1014

2009 онд гарсан My Sister's Keeper киног монгол хэлээр шууд үзэхээр хүргэж байна. Гол дүрүүдэд алдарт Camerion Diaz ба авъяслаг жүжигчин охин Abigail Breslin нар тогложээ.
Нэмсэн: Admin^Sak Хэзээ: 2010-07-06 Уншсан: 1704

Kingdom Of Heaven хэмээх 2005 онд гарсан түүхэн, дайны, адал явдалт
киног шууд үзэхээр хүргэж байна. Уг киног түүхэн киног маш өндөр
түвшинд найруулдаг мөн Гладиатор киног найруулсан Ridley Scott найруулж
Карибийн тэнгийсийн дээрэмчид, Бөгжний эзэн зэрэг кинонуудад тоглосон
алдарт жүжигчин Orlando Bloom, Liam Neeson, David Thewlis, Jeremy Irons,
Eva Green нарын алдартай жүжигчид туслах болон гол дүрүүдийг бүтээжээ.
Киноны тухай гэвэл загалмайтны аян дайны тухай буюу XII зууны тухай
гарна.
Нэмсэн: Admin^Sak Хэзээ: 2010-05-30 Уншсан: 1669
 Та бүхэндээ дэлхийн шилдэг кино Schindler's List-ийг Монгол хэлээр шууд үзэхээр
хүргэж байна. Уг кино нь 7 оскарын, бусад 65 шагнал хүртэж IMDB-ийн бүх
цаг үеийн шилдэг кинонуудын 6-т бичигддэг гайхалтай кино юм. Энэ
киног ч үзээгүй хүн ховор болов уу. Үзээгүй нэгэнд киноны
товчхон агууллагыг хүргэхэд төмөрийн үйлдвэрийн эзэн Шиндлерийн үнэн
түүх дээрээс сэдэвлэсэн кино бөгөөд Шиндлер 1100 гаруй Еврей нарыг
Германчуудын харгис аллага, гарцаагүй үхэх аюулаас аварч, хамгаалж
чадсан гайхалтай хүн юм. Заавал үзээрэй.
Нэмсэн: sak Хэзээ: 2009-08-21 Уншсан: 1003

Бүтэшгүй хайр солонгосын уск монгол хэлээр.
Нэмсэн: sak Хэзээ: 2009-08-21 Уншсан: 798

Хүний Наймаа УСК Монгол хэлээр.
Нэмсэн: sak Хэзээ: 2009-08-11 Уншсан: 642

Хөөрхөн Хүүхэн киног монгол хэлээр хүргэж байна.
Нэмсэн: sak Хэзээ: 2009-07-12 Уншсан: 649

Хилийн цаана Солонгосын уран сайхны кино. Монголд зарим зураг авалт нь явагдсан шүү. Их гоё кино. Монгол хэлээр.
|